Чингэлтэй дүүргийн ахмадын төлөөлөл байгалийн үзэсгэлэнд мэлмийгээ баясгаж, цэвэр агаараар уушгиа амжиж цэнэглэлээ
Үйл явдал
/
2022-09-10
Намрын налгар сайхан өдрүүдэд Чингэлтэй дүүргийн ахмадын төлөөлөл байгалийн үзэсгэлэнд мэлмийгээ баясгаж, цэвэр агаараар уушгиа амжиж цэнэглэлээ. Үеийн нөхөдтэйгээ хэд хоног хөгжилдөн хуучлаад залуу үедээ очсон мэт их л хөгжилтэй байсан тухайгаа ярилцах тэд хайр татам . Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе 
Өнгөрсөн хугацаанд НББХ-г даргалж байх хугацаандаа ахмад настнуудаа дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2021 онд 60 тэрбум болгон нэмэгдүүлж, өргөн хэрэглээтэй нийлмэл найрлагатай бүх төрлийн эмийг 70 хувиар хөнгөлөн, нэр төрлийг олшруулж хугацаа харгалзахгүй жор бичдэг болсон нь иргэдэд хүрэх хүртээмжийг сайжруулсан. Түүнчлэн 2022 оны улсын төсвийн Эрүүл мэндийн салбарын төсвийг 87 тэрбумаар нэмэгдүүлсэн нь анхан шатны тусламж үйлчилгээний чанарт анхаарахад чиглэгдсэн. Ингэснээр аливаа өвчлөлийг эрт илрүүлж цаг алдалгүй арга хэмжээ авах, дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн дарааллыг багасгах зэрэг давуу талыг авчирсан.
УИХ гишүүн Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.181.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.