Ахмадууддаа баярлаллаа
Үйл явдал
/
2022-10-02
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөсөн нийт ахмад буурлууддаа “ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР”-ын мэнд дэвшүүлье.
 
Төрөөс ахмад настнуудаа дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ирсэн билээ. Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганаар Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж Бүрэн, Хувь тэнцүүлсэн, Халамжийн тэтгэврийн доод хэмжээг тус тус нэмэгдүүлж, 500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмэх шийдвэр гарган хэрэгжүүллээ. Цаашид инфляцтай уялдуулан тэтгэвэр , тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн ахмадууддаа үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн анхаарч Нийгмийн бодлогын байнгын хороо дорвитой олон арга хэмжээ авч шат дараалалтай хэрэгжүүлсээр ирсэн.
Нийслэл хотын маань хойморь Чингэлтэй дүүргийнхээ ахмад настнуудын хөгжлийг дэмжих, эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Ахмадын амралтын газрын орчныг тохижуулж Ногоон байгууламж, биеийн тамирын талбай болгон шинэчлээд байна.
Ахмад, буурлуудаа хүндлэн ачилж, амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг билээ.
Та бүхэндээ урт насалж, удаан жаргахын ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.