Чингэлтэй дүүргийнхээ 15, 16, 17 ,24 -р хороодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо
Үйл явдал
/
2022-10-19
2023 Олон нийтийн хэлэлцүүлэг , санал авах ажлууд явагдаж байгаа энэ үед Чингэлтэй дүүргийнхээ 15, 16, 17 ,24 -р хороодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Энэ удаагийн уулзалтаар хөндөгдсөн гол санал бол “ 2023 оны Улсын төсвийн төсөлд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилт төсөвлөгдөөгүй …“ түүнчлэн агаар хөрсний бохирдлыг шийдэх дэд бүтэц дээр 1 ч төгрөгийн санхүүжилт байхгүй байгаад бухимдалтай байгаагаа , гэхдээ УИХ олон нийтийн санал авч хэлэлцэхдээ засч залруулна гэж итгэж буйгаа иргэд маань ярьж байна. Өнөөдрийн уулзалтад 4 хорооны 500 гаруй иргэд хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан. Ирсэн бүх иргэд ? хувийн саналаар цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээхийг хүслээ. Мөн дэд бүтэц, био 00, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа болон бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийн өсөлт зэрэгт арга хэмжээ авч ихээхэн анхаарч ажиллахыг хүслээ.
Бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл тусламж эзэндээ хүрэхгүй, шаардлага хэтэрхий өндөр байгаа нь эргэлтийн хөрөнгөгүйд хүргэж цаашид үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй болж буйгаа ч нулимс цийлэгнүүлэн ярьж буйг нь сонсох үнэхээр амаргүй сэтгэл шимшрэм байлаа. УИХ-д иргэд та бүхнээ төлөөлж буй төрийн түшээ хүний хувьд зөв шийдлийг гаргаж , үр дүнд хүрэхийн төлөө хичээж ажиллах болно
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.