Чингэлтэй дүүргийнхээ 18-р хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байна
Үйл явдал
/
2022-10-27

Өнөөдөр /2022.10.26/ Чингэлтэй дүүргийнхээ 18-р хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байна. МУ-ын 2023 оны Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг тусгаж байгаа юм. Энэ дагуу иргэдтэйгээ уулзалт хийж санал сонсож байна. Уулзалтын үеэр иргэд 2023 оны төсөвт гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг ЗГ төсөвлөөгүй оруулжирснийг шүүмжилж , УИХ дээр энэ асуудлыг иргэдийнхээ талд шийдэхийг хүслээ. Мөн гишүүндээ хандан тус хороог сургуультай болгох, цэвэр бохир усны шугам татах ажлыг эрчимжүүлэх дээр анхаарч ажиллаж байгаад талархлаа илэрхийлэхийн сацуу орон сууцжуулах дээр онцгой анхаарахыг хүсч байлаа. Уулзалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.