Иргэд гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүсэж байна
Үйл явдал
/
2022-10-27
Чингэлтэй дүүргийн 11,18-р хорооны иргэдтэй уулзлаа. Монгол Улсын 2023 оны Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Төсвийн төслийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, иргэдийн саналыг хүлээн авч байгаагийн нэг хэсэг нь өнөөдрийн уулзалт.
Уулзалтын үеэр тус хорооны иргэдийн хувьд гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг төсөвт тусгалгүй, хассанд бухимдалтай байна.
Тодруулбал, 2017 оны Засгийн газрын 199-р тогтоолоор гэр хороолын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөлт үргэлжилдэг байв. Гэтэл 2023 онд эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд зарцуулах төсвийг Эрчим хүчний сайдын багцад тусгаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Нийт 200 гаруй мянган айл өрхийн эрчим хүчний асуудлыг төрийн хэмнэлт нэрийдлээр хасаж болохгүй гэдгийг онцолсон юм.
Гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хэрэглээнд болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Үр дүнд нь агаарын бохирдол төдийгүй, тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувиар буурсан гэдэг судалгаа бий.
Иймд гэр хороолын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг цаашид хөнгөлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь илүү үр дүнтэй. Тиймээс Чингэлтэй дүүргийн 11,18-р хорооны иргэд гэр хорооллын айл, өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүслээ.
 
11-р хорооны иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Иргэд хамгийн гол нь гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг төсөвт тусгалгүй, хассанд бухимдаж байгаагаа илэрхийлэв.
Тиймээс цаашид цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүслээ. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтцийг эрчимжүүлэхийн зэрэгцээ дахин төлөвлөлтийн ажлыг яаралтай эхлүүлэх талаар саналаа хэллээ. Мөн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүрэлцэхгүй байгааг онцлов.
Уулзалтад оролцсон иргэд "МУ-ын ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ чухал үед иргэдийнхээ санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархаж байна"хэмээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.