Мөсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн боллоо
Үйл явдал
/
2022-02-01
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дунд мөсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн “Үндэсний Спортын VII Их наадам”-ын хүрээнд Туул голын мөсөн талбайд өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдав.
Тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороо, Монголын Үндэсний Мөсөн шагайн холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид МҮМШХ-ны дүрмийн дагуу цуваа харвааны төрлөөр өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадгайнд Сонгинохайрхан дүүрэгт аж төрөн амьдардаг мөсөн шагайн харвааны мэргэжлийн тамирчид болон сонирхогчид болох 30 гаруй иргэн оролцож онч мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тэдгээрээс шагналт байранд дараах тамирчид шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.
1-р байрт-Н.Төмөр-Очир
2-р байрт-Б.Батмөнх
3-р байрт-М.Булгантамир
4-р байрт-Ө.Хатанбаатар
5-р байрт-А.Дорждэрэм
6-р байрт-Б.Баасансүрэн
Тус тэмцээнээс шалгарсан тамирчид маань хоёрдугаар сарын сүүлээр Улсын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох юм. Уламжлалт мөсний шагайн харвааны спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй нийт тамирчиддаа амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.3.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.