Төв аймагт зохион байгуулагдсан “Харилцагчийн өдөрлөг-2020” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-08-27

Төв аймагт зохион байгуулагдсан Харилцагчийн өдөрлөг арга хэмжээ болон жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан Инкубатор төвийн сургалтууд амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр Төрийн банк нь харилцагч байгууллагууддаа зориулан Санхүүгийн болон Эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Эрүүл амьдралын жигүүр ТББ-тай хамтран сургалт явуулан эмнэлэгийн үзлэгт хамруулан ажиллав. Өдөрлөгийн үеэр нийт 40 гаруй бизнес эрхлэгч Инкубатор төвийн сургалтанд хамрагдаж, 2100 цахим бүтээгдэхүүн, 800 гаруй хадгаламж шинээр нээж, 125 даатгалын гэрээ байгуулав. Аймгийн Мөнх-Алдарын талбайд болсон хаалтын арга хэмжээний үеэр урлагийн тоглолт үзүүлж, шинээр харилцагч болсон 3000 гаруй иргэдийн дунд сугалаа явуулж 13 азтаныг тодрууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.