ОУХМ Б.Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагналаа
Үйл явдал
/
2022-10-02
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт багш дасгалжуулагч н.Магвандоржийн шавь болон спортын гараагаа эхлүүлж байсан Батхуягын Хуланг өнөөдөр Багануур дүүргийн Хүндэт тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Т.Отгонболд гардуулж өглөө.

Олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан нь Серб улсын Белград хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын гран-при тэмцээнээс хошой Хүрэл медалийг тус тус хүртэж, энэ жил Монгол улсын аварга цол хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин билээ. 

Багануурчуудын бахархал болсон Б.Хуландаа спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.