3х3 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж, өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-10-05
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ
 
ХААН банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр дүгнэн явуулж, 30 багийн 100 гаруй тамирчин оролцон өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээн нь сагсан бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой.
ХААН банк нь 21 аймаг болон нийслэлийн алслагдсан зарим дүүрэгт 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж буй. Энэ хүрээнд дүүрэгт байгуулсан сагсан бөмбөгийн стандарт талбайд ийнхүү 2 дахь удаагийн тэмцээн амжилттай өрнөсөн юм.
ХААН банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Г.Аззаяа ахлагчтай ГГЦС 12-4 баг тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд Б.Энхзул ахлагчтай STI SPORT баг тэргүүлж, тус тус нэг сая төгрөгийн эзэд боллоо.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.