“Дэлхийн багш нарын 28, монголын багш нарын 56 дахь өдөр”-ийн баярын хурал боллоо
Үйл явдал
/
2022-10-06
Дэлхийн багш нарын 28 өдөр, Монголын багш нарын 56 өдрийг тэмдэглэн өнгөрүүлээ. Энэ жилийн тухайд тус өдрийг “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Багануур дүүргийн боловсролын салбар ерөнхий боловсролын 3 сургууль, 1 насан туршийн боловсрол төв, төрийн өмчийн 10 цэцэрлэгт 800 гаруй багш ажилтан ажилладаг гэсэн тоон судалгаа бий. Бүтэн жилийнхээ хөдөлмөр зүтгэл, ололт амжилтаа жилдээ ганц тохиох өдрөөрөө салбар хамт олныхоо өмнө үнэлүүлсэн олон арван багш нарыг энэ өдөр шагнаж урамшууллаа.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Нийслэлийн 139 дүгээр цэцэрлэгийн ахмад багш Таягийн Цэрмаа,
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-аар 6, салбарын болон дүүргийн шагналаар 150 гаруй багш нарыг шагнаж урамшууллаа.
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн болон ИТХ-ын төлөөлөгчид болон Боловсролын салбарын захиралууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулсан 6 төрөлт спортын тэмцээний шагналыг гардуулан өглөө.
Шатар Эмэгтэй төрөлд:
1-р байр цэцэрлэгүүдийн хамтарсан баг Д.Энхмаа
2-р байр Боловсрол цогцолбор сургууль Бурмаа
3-р байр Усан спорт боулингийн төв, Уурхайчин спорт цогцолбор, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хамтарсан баг А.Хулан
Эрэгтэй төрөлд:
1-р байр Боловсрол цогцолбор сургууль Ж.Батжаргал
2-р байр Биеийн тамир, спортын хороо, Албан бус насан туршын боловсролын төв, боловсролын хэлтсийн хамтарсан багийн тамирчин Г.Сүхбаатар
3-р байр Оюуны эрин цогцолбор сургуулийн багш Д.Амарсайхан
Ширээний теннис Эмэгтэй төрөлд:
1-р байр Боловсрол цогцолбор сургуулийн Сэтгэл зүйч Дариймаа
2-р байр Гүн галуутай цогцолбор сургуулийн багш Мария
3-р байр Усан спорт боулингийн төв, Уурхайчин спорт цогцолбор, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хамтарсан багийн багш Цэцэгсүрэн
Эрэгтэй төрөлд:
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Усан спорт боулингийн төв, Уурхайчин спорт цогцолбор, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хамтарсан багийн багш Ганбаатар
3-р байр Боловсрол цогцолбор сургуулийн багш Батчулуун
Дартсны төрөлд
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Биеийн тамир, спортын хороо, Албан бус насан туршын боловсролын төв, Боловсролын хэлтсийн хамтарсан баг
3-р байр Боловсрол цогцолбор сургууль
Боулингийн төрөлд
1-р байр Усан спорт боулингийн төв, Уурхайчин спорт цогцолбор, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хамтарсан баг
2-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
3-р байр Цэцэрлэгүүдийн хамтарсан баг
Сагсан бөмбөгийн төрлөөр
Эмэгтэй:
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Боловсрол цогцолбор сургууль шалгарч шагналыг гардуулан өглөө.
3-р байр Оюуны эрин цогцолбор сургууль
Эрэгтэй:
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Оюуны эрин цогцолбор сургууль
3-р байр Биеийн тамир, спортын хороо, Албан бус насан туршын боловсролын төв, Боловсролын хэлтсийн хамтарсан баг
Волейбол Эмэгтэй:
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Оюуны эрин цогцолбор сургууль
3-р байр Боловсрол цогцолбор сургууль
Эрэгтэй:
1-р байр Гүн галуутай цогцолбор сургууль
2-р байр Боловсрол цогцолбор сургууль
3-р байр Усан спорт боулингийн төв, Уурхайчин спорт цогцолбор, Гэрэлт-Ирээдүй МСҮТ-ийн хамтарсан баг
Багш нартаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.