Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кэйти Смит дүүрэгт ажиллана
Үйл явдал
/
2022-10-19

Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг даргаас өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал: Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын 91.5%-тай байна. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын шалгалт 2022 оны 10 сарын 17 ны өдрөөс 7 хоног дүүрэгт  ажиллах бөгөөд  2021 оны санхүүгийн тайланд өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг гаргаж, Нийслэл дэх Төрийн аудитад хүргүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл болоод он дамнан хийгдэж байгаа ажлуудын мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулж зэрэг даалгаврын биелэлт 92.6 хувьтай биелснийг танилцууллаа.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 68 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ийн хошууч Б.Энхбат танилцууллаа. Нийт 68 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-19, зөрчлийн шинжтэй-49 дуудлага бүртгэгджээ. Мөн Ахиц, Соронз дэлгүүрүүдэд үл таних 4 эрэгтэй эд зүйлс хулгайлсан гэсэн гомдлын дагуу мөрдлөг явуулан Улаанбаатар хотын харьяатай 4 этгээдийг илрүүлэн дайчлан баривчилсан байна.

 

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Дүүргийн гэр хороололд шинээр гэрэлтүүлэг тавих ажлын гүйцэтгэлийн мэдээллийг Гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ-ын дарга Д.Батнасан танилцуулав. Тэрээр дүүргийн гэр хорооллын хүн ам, өрхийн төвлөрөл ихтэй хэсэг, гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэхээр төлөвлөсний дагуу 2022 онд дүүргийн 1, 3, 4, 5-р хороодод нийт 875ш гэрэлтүүлгийг шинээр хийхээр төлөвлөж гэрэлтүүлгийн бараа материал худалдан авахаар тендер шалгаруулалт хийгдэж, шалгарсан компаниуд нийлүүлэх ажлаа хийж байна. 720ш гэрэлтүүлгийн шон үйлдвэрлэх, угсрах, холбох, асаахад шаардагдах бараа материалыг холбогдох компаниудаас хүлээн авч гэрэлтүүлгийн шон үйлдвэрлэх ажил дууссан. Суурилуулах, угсрах, холбох, тэжээл өгч асаах ажлууд хийгдэж байгаа бөгөөд зарим хэсгийн гэрэлтүүлгийн угсралт, холболтын ажлууд он дамнаж хийгдэхээр байна гэлээ.

МАРГААШ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 18-Р ХУРАЛДААН ХУРАЛДАНА

ИТХ-ын дарга Т.Отгонболд: 2022 онд дүүргийн төсвийн тодотгол 2 удаа хийсэн. Энэ удаагийн өргөн барьсан төсвийн тодотголын төсөлд 24 байгууллагын асуудлыг шийдвэрлэнэ. Байгууллагууд бодлогын түвшинд хүндрэлтэй асуудлуудаа сайтар тусгаж, цаг хугацаанд нь саналаа өгөх шаардлагатай байгааг анхаарууллаа.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАХ ТУЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга С.Даваасүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.

-2022 оны 10-р сарын 19-ны өдөр дүүргийн ИТХ-ын ээлжит бус 18-р хуралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан холбогдох байгууллагын дарга нар бүрэн оролцох,

– Австрали Монголын хамтын ажиллагааны хүрээнд Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хими технологийн үйлдвэрийн ажлын явцтай танилцах тул инженерийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллах,

-Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр одоо байгаа болон шинээр хийгдэх автобусны буудал, явган болон дугуйн зам, нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулж, танилцуулах,

-Дүүргийн хэмжээнд ариутгалын ажлыг зохион байгуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллах,

-Инженерийн байгууллагууд 2020-2022 онд салбартаа хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын мэдээллийг гаргаж танилцуулах,

-Дүүрэгт төрийн аудитын шалгалт ирсэнтэй холбоотой байгууллагын удирдлагууд заавар, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах,

-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил маргаашаас эхэлнэ. Үүнтэй холбоотой дүүрэгт цэрэг татлагын ажлыг амжилттай зохион байгуулах,

– Орон сууцны хороолол дундах хогийн савыг засаж сайжруулахад анхаарч  тооцооллыг сайтар судалж танилцуулах

-Дүүргийн хэмжээнд сургуулийн хүүхдийн автобусыг яаралтай явуулж эхлэх,

-Эрүүл мэндийн төвд удирдлагын болон зохион байгуулалт менежментийг баг ажиллахтай холбоотой бэлтгэл ажил хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.