Дүүргийн худалдаа, нийтийн хоол, нийтийн аж ахуйн салбарынхан чууллаа
Үйл явдал
/
2022-10-27
Дүүргийн худалдаа, нийтийн хоол, нийтийн аж ахуйн салбарынхан чууллаа
Монгол улсад Үндэсний худалдаа, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 101 жил, Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын өдрөөр салбарынхан чууллаа.
Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2022 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хүнс худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор чуулга уулзалтыг зохион байгууллаа.
 
 
Уулзалтад дүүргийн удирдлагууд, хүнс худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүрэлцэн ирсэн юм.
Чуулга уулзалтын үеэр Багануурт үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хувийн санхүүгийн зөвлөх лектор Д.Мөнгөн “Санхүүгийн сэтгэлгээ” сэдвээр сонирхолтой илтгэлийг ирсэн зочдод тавьж сонирхууллаа.
 
 
Энэ үеэр ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн хүмүүст шагнал гардуулав.
“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОН”-гоор Цэдэнсодномын Пүрэвсүрэн,
ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ-ээр
Чүлтэмийн Шагдар, Пүрэвжавын Энхжаргал, Балжингийн Энхчимэг,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ-ээр
Загдаагийн Уранчимэг,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ- ээр: Ерөөлтийн Тунгалаг нар болон дүүргийн ИТХ-ын шагнал, Засаг даргын шагнал, Монголын тогооч нарын холбооны шагналаар нийт 60 гаруй иргэдэд шагнал гардуулан өгч, баяр хүргэлээ.???
Мөн энэ үеэр спортын 3 төрөлт тэмцээний шагналыг гардуулан өгсөн юм.
 
 
 
 
 
ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ БОУЛИНГИЙН ТӨРӨЛД:
ТЭРГҮҮН БАЙРЫГ ОЁДОЛ ГОО САЛОНЫ БАГ ТАМИРЧИД
ДЭД БАЙРАНД АВТОДРЕМ ХХК-ИЙ НАРАН ЗООГИЙН ГАЗАР
ГУТГААР БАЙРАНД СО САКУ ХХК-ИЙ ГЭРЭЛ МИНИМАРКЕТ
ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ ДАРТАСНЫ ТӨРӨЛТ:
ТЭРГҮҮН БАЙРАНД БАГАГУТАЙ ХХК-ИЙ МИНИЙ НУТАГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР
ДЭД БАЙРАНД ОЁДОЛ ГОО САЛОНЫ ХАМТ ОЛОН
ГУТГААР БАЙРАНД АНАР САЛОНЫ БАГ ТАМИРЧИД
?ГАР БӨМБӨГ ТӨРӨЛД:
ТЭРГҮҮН БАЙРАНД ЗАМЗУУР МАМИ ХХК ХАМТАРСАН БАГ
ДЭД БАЙРАНД ГҮН-УНДРАГА ХХК-ИЙ БАГ ТАМИРЧИД
ГУТГААР БАЙРАНД НӨХӨРЛӨЛ ТББ БАГ ТАМИРЧИД
НИЙЛБЭР ДҮНГЭЭР ГУТГААР БАЙРАНД
ОЁДОЛ ГОО САЛОНЫ БАГ ТАМИРЧИД
ДЭД БАЙРАНД НӨХӨРЛӨЛ ТББ-ЫН БАГ ТАМИРЧИД
ТЭРГҮҮН БАЙРАНД АВТОДРЕМ ХХК-ИЙ ХАМТ ОЛОН ТОДОРСОН БАЙНА.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.