Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй өдөрлөг
Үйл явдал
/
2022-09-21
Улсын бүртгэлийн байгууллагаас “Нээлттэй өдөрлөг”-ийг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний Бямба гарагийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн байранд тус тус зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар Улсын бүртгэлийн дараах лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөө, мэдээ мэдээллийг авах боломжтой.
- Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ
- Иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа
- Цахим машин буюу киоскоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ
- Улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ
- Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.