Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй өдөрлөг болж байна
Үйл явдал
/
2022-09-25
Улсын бүртгэлийн байгууллагаас өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 24-ний энэ өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийг дүүрэг тус бүр Улсын бүртгэлийн хэлтсийн байрандаа 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд Улсын бүртгэлийн дараах лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллах юм. Үүнд:
- Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ
- Иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа
- Цахим машин буюу киоскоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ
- Улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ
- Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.