Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах аян зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-09-30
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд байгууллагын 2022 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран салбарын хууль тогтоомж, барилга барихтай холбоотой дүрэм, журам, барилгын стандарт, барилгын зураг төслийн магадлагаа гаргахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулахаас гадна Барилгын хөгжлийн төвийн нийт ажилтнуудад зориулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдийн хүрээнд сургалтуудыг тогтмол зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.