“Барилгын хөгжлийн төв” төүг-ын хамт олон цусаа хандивлалаа
Үйл явдал
/
2022-10-14
"Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Цусаа бэлэглэх" өдөрлөгт тус төвийн алба хаагчид нийтээрээ идэвхтэй оролцож, сайн дураар цусаа хандивлалаа.
Цусаа өгч, хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна.
Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэсэн судалгаа байдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.251.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.