Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-06
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулж буй Хүүхэд хамгааллын явуулын хөдөлгөөнт үйлчилгээ ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль дээр нээлтээ хийлээ. Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон хороодын хамтарсан багийн төлөөллүүд оролцлоо.
Үйл ажиллагааны чиглэл нь:
- Олон нийтийг мэдлэгжүүлэх
- Хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд, хамтарсан баг, ЕБС, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлийг ажлын байранд нь чадавхжуулах, зөвлөн туслах
- Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах
- Орчны эрсдэлийн үнэлгээ хийх үндсэн зорилтын хүрээнд
- Сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллана.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн 15-ны өдөр хүртэл дүүргийн 13 сургууль, 12 цэцэрлэгт ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.