“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” зангиагүй уулзалт
Үйл явдал
/
2022-10-25
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө салбар салбарын залуучуудын төлөөллүүдтэй 7 хоног бүр уулзалт хийж эхэллээ.
Энэ удаагийн уулзалтаар Монголын Оюутны холбооны удирдлага, төлөөллүүдтэй:
- Оюутны хөдөлмөр эрхлэлт
 -Оюутнуудад чиглэсэн хотын соёлд суралцуулах нөлөөллийн аян өрнүүлэх
- Оюутан, залуучуудын номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх гэсэн 4 асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч оюутны цагийн ажлын зохицуулалт, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар оюутан залуучуудын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа хэлсэн.
Ирэх 7 хоногт өргөн хүрээнд оюутнуудын төлөөлөл, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.