“ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО, КАРЬЕР ЭКСПО-2022" Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-10-25
Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” 9 дэх жилдээ, “КАРЬЕР ЭКСПО” 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Экспо 2022 оны 10 сарын 15, 16 буюу амралтын өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Энэ удаагийн экспо хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаараа онцлогтой юм.
Экспод хүүхдийн хөгжил, оролцооны 50 гаруй байгууллага, нээлттэй ажлын байраа танилцуулах 35 аж ахуй нэгж, залуучуудад зориулсан үйл ажиллагааг танилцуулах 10 гаруй байгууллага, хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан лекц гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.