Асралт гэр бүлийг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-04
Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нэг хэлбэр болох асралт гэр бүлийн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний олон улсын туршлага, үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Асралт гэр бүл”-ийг бэлтгэх сургалтыг 2022 оны 06 сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 9-н дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 14 мэргэжилтэн хамрагдлаа.
Сургалтаар Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS5852:2017, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Асралт гэр бүл”-ийг үе шаттайгаар бэлтгэх, зөвлөмж, аргазүй өгч чадваржууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.118.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.