"Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-06-24
"Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн 204 хорооны Хамтарсан багт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.
Энэхүү арга хэмжээнд Нийслэл, дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн удирдлагуудаар ахлуулсан 18 багт хүүхэд хамгааллын болон гэр бүлийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагч, хүүхэд хамгааллын мэргэшсэн ТББ-ууд, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл ажиллаж байна.
Хамтарсан баг нь сургуулийн хүүхэд хамгааллын баг, Өрхийн эрүүл мэндийн төвд арга зүйн дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж байгууллагад хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлыг зохион байгуулж, иргэд олон нийтэд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.