“Барилгачдын өдөр 2022” ёслолын ажиллагаанд урьж байна
Үйл явдал
/
2022-08-30

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн түүхт ой тохиож байна. Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа Та бүхэнд Барилгачдын баярын мэндийг дэвшүүлье.

Монголын барилгын салбарын түүхт ой, “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг барилга” шалгаруулах ёслолын ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 02-ны өдөр Барилгачдын талбайд болно.

Барилгачид, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, үе үеийн ажилтнууд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.