“Кансат – 2022” үндэсний V тэмцээнд ҮБХИС-ийн баг гутгаар байр эзэллээ
Үйл явдал
/
2022-06-10
Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдлөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулсан тус тэмцээн “Кансат”, “Буцагч” гэсэн хоёр төрлөөр явагдсан юм.

Тэргүүн байрыг ШУТИС-ийн Мэдээлэл холбоо , технологийн сургуулийн HIGH TECH, дэд байрыг “Шинэ Монгол” технологийн коллежийн NEW SPACE, гутгаар байрыг ҮБХИС-ийн АРАВТ баг эзэллээ.

Авьяас чадвар, мэдлэг, оюунаа дайчлан амжилттай оролцсон АРАВТ баг тэмцээний дээрх төрлүүдэд тус тус гутгаар байрыг эзэлсэн юм.

Шагналыг Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Шүүгчдийн зөвлөлийн гишүүн ШУА-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданчимэг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич, доктор С.Дэмбэрэл, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар, Монголын Цахилгаан Холбоо ХК-ий ахлах мэргэжилтэн Ц.Оюунцэцэг нар гардуулан өглөө.

Тэмцээнийг зохион байгуулагч, шүүгчдийн зүгээс энэхүү тэмцээнээс олж авсан мэдлэг, туршлагаа цаашид Монгол Улсдаа сансрын технологийг хөгжүүлэхэд зориулаарай гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.