ABU-ROBOCON 2022 тэмцээнд ҮБХИс-ийн “АРАВТ” баг III байр эзэллээ
Үйл явдал
/
2022-06-16

ABU (Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо)-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ABU-Robocon 2022” роботын Монгол Улсад 22 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд их, дээд сургуулиудын 10 багийн оюутан, залуус өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар даалгавар гүйцэтгэн “ABU Robocon 2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд I байранд ШУТИС-ийн МХТС-ийн “SICT” баг, II байранд ШУТИС-ийн МТС-ийн Монхорус баг, III байранд ҮБХИС-ийн “Аравт” баг, МУИС-ийн ХШУИС-ийн Соёмбо баг тус тус шалгарсан байна.

“Аравт” Робокон багийн ахлагчаар АБДС-ийн Электроникийн тэнхимийн 2-р дамжааны оюутан М.Дамдинбазар, багийн гишүүнээр АБДС-ийн Электроникийн тэнхимийн 3-р дамжааны оюутан Ц.Очир-Эрдэнэ, 2-р дамжааны оюутан Х.Өлзийбаяр, ЦНДС-ийн Цэргийн инженерийн 3-р дамжааны сонсогч Б.Баттөгс, Артиллер, зэвсгийн тэнхимийн 3-р дамжааны сонсогч Т.Баярбаатар, БХМСҮТ-ийн Радиолакацийн пуужин чиглүүлэх станцын операторын дамжааны сонсогч Г.Амаржавхлан нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.