Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ХБНГУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Э.Цорныг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-18
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр манай улсад 2022 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорныг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Герман хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны өнгөрсөн ба өнөөгийн байдлын талаар дүгнэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны хөгжил, дэвшлийн талаар санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Генерал Э.Цорн нь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний анхны жанжин штабын дарга болохыг онцлоод түүнийг айлчлан ирсэн явдалд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарч ажиллах тодорхой санал, санаачилгуудыг дэвшүүллээ.

Генерал Э.Цорн Монгол Улсад айлчлан ирсэндээ, тэр дундаа Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзсандаа талархал илэрхийлж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристинэ Ламберхт мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Мөн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлоод, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийг дэмжиж хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв.

Генерал Э.Цорн айлчлалын үеэрээ хоёр улсын зэвсэгт хүчний Уулын явган цэргийн хээрийн сургуулийн байрлалд зочилж, үйл ажиллагаа, сургалт бэлтгэлтэй биечлэн танилцах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.150.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.