“АНЗААР” аян Баянгол дүүрэгт өрнөж байна
Үйл явдал
/
2022-09-16
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор #АНЗААР аяныг зарлалаа.
Аяны хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулах, нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх сургалт зохион байгуулсан юм.
Сургалтыг нээж Баянгол дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Аливаа эрсдэл үүссэний дараа биш, үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх нэн тэргүүний асуудал. Сэтгэл эмзэглүүлэм энэ аюулын харангад бидний ойр тойрныхон өртөхгүй гэх баталгаа байхгүй.
Өнөөдрийн сургалтад хамрагдсан байгууллага, иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар анхан шатны мэдээлэлтэй болж, хайртай дотны хүмүүсээ анзаарч, анхаарал хандуулах мэдлэгтэй мэдээллээр хангагдан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр
үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр хүн бүр ухамсарлан, нэг нэгэндээ зааж зөвлөж, ярилцах бүрэн чадамжтай болно” гэж үзэж байна. Та бүхний нөлөөллийн ажилд амжилт хүсье” гэв.
Энэхүү аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.88.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.