Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Багануур ХК-ийн тамирчин Баасандоржийн Мөнхбаатар МӨНГӨН медаль хүртлээ
Үйл явдал
/
2022-09-10
Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотноо эхэлсэн. Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй пауэлифтингийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд есөн орны 300 гаруй тамирчин оролцож хүч тэнхээ, бяр чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээний 93 кг-ийн жинд Багануур ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн конвейрийн машинч, ОУХМ Баасандоржийн Мөнхбаатар амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн боллоо.
Б.Мөнхбаатарын хувьд өмнө нь пауэрлифтингийн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл, азийн аваргын хүрэл медаль хүртэж байсан амжилттай манай компанийн шилдэг тамирчин юм.
Олон жилийн тууштай хөдөлмөр, бэлтгэл сургуулилт амжилтанд хүргэдэгийн тод жишээг харуулж амжилтын эзэн болсон Б.Мөнхбаатартаа баяр хүргэе
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.199.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.