Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ /2022.05.23/
Үйл явдал
/
2022-05-24

Улсын хэмжээнд тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 147,702 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,010 тн, АИ-92 автобензин 51,399 тн, АИ-95 автобензин 6,388 тн, ДТ 75,341 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 66, ДТ-ний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 76,144 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,757 тн, АИ-92 автобензин 31,448 тн, АИ-95 автобензин 3,930 тн, ДТ 34,631 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,262 тн, хангайн бүсэд 9,550 тн, төвийн бүсэд 35,582 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,664 тн.

Манай улс он гарсаар нийт 658.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.1 мян.тн, АИ-92 автобензин 231.2 мян.тн, АИ-95/98 автобензин 11.5 мян.тн, ДТ 327.8 мян.тн, онгоцны түлш 19.9 мян.тн, бусад 73.7 мян.тн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.