ХАН-УУЛЧУУД “ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд НЭГДЭЖ, ЭКО ОРЧНЫГ ХАМТДАА БҮРДҮҮЛЛЭЭ

Батлагдсан удирдамжийн дагуу өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж, Засаг даргын дэргэдэх 29 хэлтэс, албад, хороодын нийт 783 албан хаагч, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллагын 219 ажилтан, худалдаа үйлчилгээний 1,315 байгууллагын 3,863 ажилтан , 282 сууц өмчлөгчдийн холбоодын 650 ажилтан, 1,526 иргэд оролцож, нийт 1,158,292мкв талбайгаас 65,3тн хог хаягдлыг цэвэрлэлээ

.

🔰Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн хог тээвэр хариуцсан дөрвөн байгууллага 13 рейсээр төвлөрсөн хогийн цэгт тухай бүр нь ачиж тээвэрлэн ажиллалаа.

🔰Эко дүүргийн хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцон, эрүүл, эко орчныг хамтдаа бүрдүүлсэн ажилтан албан хаагчид, албан байгууллагын хамт олон, иргэддээ ТАЛАРХАЛ илэрхийлье

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.4.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.