“МИНИЙ” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР, АГУУЛАХЫН БАЙРАНД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЛАА

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.86.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.