“ЦАХИМД ХЭВШЬЕ” МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, цахим шилжилтийг 21 аймагт үе шаттай эрчимжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний шинэ систем нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.183.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.