Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно.

📌Иймд иргэн та тогтоосон хугацаанаас өмнө улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.102.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.