Бизнесийн “ОРГИЛ”-оос УЛСТӨРИЙН “ОРГИЛ” -д тэмүүлж буй Ж.ГАНБААТАР "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-г таслан зогсоов
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-24

Хувьдаа бизнестэй, хур хөрөнгөтэй хүмүүс улстөрд орохоор бизнесээ л томруулж, торддог гэсэн явцуу ойлголт Монголчууд дунд бий. Харин төрийн хийж чадаагүйг хувийн хөрөнгөөрөө хийчихээд нүүр бардам улстөрд орсон цөөн хэдэн төрийн түшээ байдгын нэг нь одоогийн УИХ, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, “ОРГИЛЫН ГАНБАА” гэх нэрээрээ танигдсан Жамбалын Ганбаатар юм.

Ж.ГАНБААТАР гишүүний ГАРЫН ХУУЛЬ нь 2019 онд батлуулсан "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль"-н шинэчилсэн найруулга юм.

Баянгол дүүрэгт ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ зам тавьж, сургууль цэцэрлэг барих газрыг чөлөөлүүлж, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн улстөрч одоохондоо түүнээс өөр байхгүй. Хашир туршлагатай гэгдэж байсан улстөрчид ЖДҮ хөгжүүлэх сангаас ХУМСЛАЖ, өөрийн бизнестээ тэтгэсэн бол Ж.Ганбаатар харин эсрэгээрээ ЖДҮ сангаас улстөрчид ХУЛГАЙ ХИЙХ боломжийг хааж, жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд ээлтэй, таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ХАНЦУЙ ШАМЛАН орж, гал дундуур зүтгүүлсээр байгаад батлуулсан гавьяатай нэгэн. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэн батлагдсанаас хойш өнөөх алдарт ЖДҮ санд дахин ХУЛГАЙ, ЛУЙВАР гарсангүй. Харин ч олон аж ахуй нэгж хөл дээрээ бослоо. Энэ бол жинэхэнэ зовлонг нь мэдэрч, өөрөө туулсан учраас батлуулсан Ж.Ганбаатарын гарын хууль мөн.

БАЯНГОЛ дүүргийн МАН-ын хороо 2020 оны 03 сард ШИЛДГИЙН ШИЛДЭГ НАМЫН ХОРООГООР шалгарч, орон нутгийн сонгуульд ЯЛАЛТ БАЙГУУЛЖ дүүрэгтээ ЗАСАГЛАВ

Тэр бусдыг ажилтай, орлоготой байх боломжийн үүдийг нээж өгсөн  ХҮН ЧАНАРАА төр түшилцэхдээ ч бас гаргаж олон хүний ирээдүйн том бизнесийн суурийг тавьж чадсан нэгэн. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа улс орны хөгжил, эдийн засагт чухал ач холбогдолтой тогтоол, хуулийн төслүүдийг дэмжиж батлуулсан. Харьцангуй нэр цэвэр, бохир зүйлд орооцолдож, шавартай хутгалдаагүй залуу боловсон хүчин, ирээдүйтэй улстөрчдийн нэг. Баянгол дүүргийн МАН-ын хороог амжилттай сайн удирдаж, шилдэг хамт олон, намын зүтгэлтнийг бэлтгэсэн нь НАМДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨВ. 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАН засаглаж байгаа нь үүний баталгаа юм. Тийм ч учраас намын дарга Ерөнхий сайд нь түүнд ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭН Засагтаа авч Монгол улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч, тэргүүлэгч салбар УУЛ УУРХАЙН бодлогоо даалгав.

Нүүрсний хулгайг таслан зогсоож "уул уурхайн бирж" -ээр арилжиж МОНГОЛ УЛСАД ОРОХ ОРЛОГО НЭМЭГДЭВ

Ж.Ганбаатар сайд ч итгэл алдаж, урам хугалсангүй. Уул уурхайгаас олох ашиг өдрөөс өдөрт улам нэмэгдэж, арвижин тэлж байна. Олны хүний ундуйцал, дургүйцлийг хүргэсэн НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ  тэр таслан зогсоож, нүүрсийг УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ шинэ тогтолцоог амжилттай нэвтрүүлэв. Нүүрсний араас АЛТ, ЗЭСИЙГ ч мөн биржээр арилжаалах эхний туршилтыг хийж байна. Энэ бүгдээс дүгнэвэл МӨНГИЙГ үрэх гэж бус олох гэж, хураах гэж сэтгэдэгээ батлав. Сайнтай муутай сав нь дүүрдэг хорвоо. Монгол улс БЕНЗИН, ЭРЧИМ ХҮЧЭЭРЭЭ хойд айлаас хараат. Шатахууны бодлого яах аргагүй Ж.Ганбаатар сайдын тэргүүлдэг яамны салшгүй нэг хэсэг учраас ӨНГӨРСӨН ӨВӨЛ тохиолдсон шатахууны хомсдол түүний чихнээс нэлээд хонх уясан. Сайд ч цааргалаж, асуудлаас зугтаж, хөшигний ард нуугдсангүй. Бензиний нийлүүлэлт, түлшний худалдан авалтыг цаг алдалгүй хийж, иргэдийн бухимдлыг арилгаж, оочер дугаарлалтыг багасгаж байв. Өөрийн биеэр бензин клонк дээр очиж ажилласан. Яамныхаа ажилтнуудыг шалгалтаар явуулж, асуудлыг шийдэв. Гэтэл бензиний зохиомол хомстол үүсгэсэн шалтгаан нь ердөө “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛЫГ БУДЛИУЛАХ” бусдын технологи байж таарсан. Гэвч энэ бүх сорилт, шалтгуурын бизнесийн хүний ухаанаар Ж.ГАНБААТАР тулдаа л давж гарсан. Улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй түүний гарааны бизнес нь ОРГИЛДОО ХҮРСЭН шиг улстөрчийн зам нь ОРГИЛДОО хүрэхэд саадгүй байг!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
0
2
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.104.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.