ФОТО: Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ САНАЛАА ӨГЛӨӨ
Сонгууль-2024
/
2024-06-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, наймдугаар тойргийн 1-3 хэсгийн хороонд ирж саналаа өглөө. Төрийн тэргүүнийг санал өгөх үед тухайн хэсгийн хороонд саналын ирц 16,7 хувьтай байлаа. Саналаа өгсөний дараа Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ ард түмэндээ хандан "Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу та бид СОНГОХ эрхээ эдлэж байна. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнийг та бид дундаасаа сонгох гэж буй билээ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл, бие даагчдаас бүрдсэн 1342 хүн нэр дэвшсэн нь урьд өмнөх сонгуулиудаас илүү үзүүлэлт. Та бүхний сонголт мэргэн байг. Төр түвшин, Шашин тунгалаг, Дэлхий амгалан байг" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.