Сонгуулийн сонгогчийн САНАЛ ӨГӨХ үйл ажиллагаа эхэллээ
Сонгууль-2024
/
2024-06-28

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгогч Та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харна уу. Түүнчлэн https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулах харах боломжтой. 1800-2800 сонгогчдын лавлах (энгийн утасны тарифаар)-аас мэдээлэл авах боломжтой.

Санал авах байранд сонгогч Танд 2 хэсэгтэй саналын хуудас өгнө Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ.
Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.

Саналын нууцлалаа хадгалахын тулд Та хавтас ашиглаарай

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.180.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.