П.ДЭЛГЭРНАРАН: Санал хураалтын бэлтгэл ажилд 25.700 орчим ТӨРИЙН АЛБАН ХААГЧ оролцож байгаа
Сонгууль-2024
/
2024-06-27

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийн өдөр бороо хур ихээр орох учраас онцгой байдлын 100 алба хаагч бэлэн байдалд ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа амжилттай болж, нэр дэвшигчдийн хувьд 61.3 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй байлаа. Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа амжилттай хийж дуусгалаа. Цагдаагийн байгууллагаас зөрчлийн талаар мэдээлэл өгнө.

 УИХ-ын 2024 оны сонгуулиар нийт 2198 хэсгийн хороонд санал хураалт явагдна. Нийт 2.224.000 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгуулийн санал хураалтын бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. 25.700 орчим төрийн албан хаагч бэлтгэл ажлыг хангаж бүх шатны сонгуулийн хороонд ажиллаж байна. Энэ удааагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэлийн 1341 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хугацаанд дуусгалаа. Нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Гадаад байгаа 13035 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд гадаадад байгаа монголчуудын санал өгөх тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь гадаадад байгаа 7000 гаруй хүн бүртгүүлснээс 5000 орчим сонгогчид саналаа өгч байсан.

Энэ жил гадаадад байгаа иргэдээ цахимаар бүртгүүлж, өөрийн биеэр ирж саналаа өгөхөөр зохион байгууллаа. Маргааш орой бүх хэсгийн хороод хаагдсаны дараа гадаадад байгаа иргэдийн саналыг задалж, тоолж, нэгтгэнэ гэв. Сүлжээгүй газруудад 400 гаруй старлинк төхөөрөмжийг ашиглаж байгаагаараа онцлог. Мөн улсын хил дагуух газар зөөврийн хайрцаг явуулахаас өөр аргагүй байна. Тэнд огт сүлжээгүй байдаг. Европын парламентын төлөөлөгчид ирж, ажиглалт хийнэ. Эдгээр байгууллагын зөвлөмж бие даасан байдлаар явна. Аюулгүй байдлыг нь хангуулж ажиллана. Харин дотоодын ажиглагчаар 30 мянган хүн ажиллана. Энэ жилийн ажиглагчдын тоо өргөн хүрээнд болж байна гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.178.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.