АН-аас ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР дүүрэгт нэр дэвшиж буй хүн ЖАГСААЛТАД ч давхар бичигджээ!!
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-27

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж буй 126 нэр дэвшигч дотор "Б" нэр тойрогт ч, жагсаалтад ч багтаж, давхцсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хосолсон систем, томсгосон тойргоор явагдана. Сонгуульд оролцох хүсэлтээ өгч, батламжаа авсан улстөрийн 19 нам, 2 эвсэл, 45 бие даагч нарын 1340 хүний баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авч, ямар нэг зөрчил байгаа эсхийг шалгахаар хянаж байна.

МАН, АН, ХҮН тэргүүтэй улстөрийн 19 нам, “Үндэсний эвсэл”, “ШИНЭ ЭВСЭЛ” тэргүүтэй улстөрийн хүчнүүд сонгуульд оролцох нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан материалаа хүргүүлээд байна. Үүнд нэг анхаарал татаж буй нь улстөрийн гол сөрөг хүчин Ардчилсан намынхан жагсаалт дунд нэлээд булиан үүсээд буй юм. Учир нь жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн С.Баярцогтын оронд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг бичсэн ч СЕХ-д илгээсэн албан ёсны тамга тэмдэгтэй, Үндэсний бодлогын хорооны тогтоолд С.Баярцогт жагсаалтын 9-т хэвээрээ бичигджээ. Түүнчлэн 10-р тойрог буюу Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших эрх авсан Б-ийн нэр тойрогт ч, жагсаалтын 23-т ч бас давхар бичигдсэн байна. Тус тойрогт нэр дэвшихээр болоод байгаа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн нэр хасагдаж түүний оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэрээр солигджээ.

 

Энэ мэтээр будлиан, маапаан ихтэй байгаа бол СЕХ-д нэрсээ хүргүүлэхдээ ч тус намынхан хоёр хэсэг болж салан хоёр өөр нэрс өргөн барьсан байна. АН-ын энэ хариуцлагагүй, хайхрамжгүй, нэг баг болоогүй улмаас гарч буй алдаа нь СЕХ-ны ажилчдад төвөг чирэгдэл удахаас гадна маргаан нь хурцдан ШҮҮХЭД ШИЛЖИЖ Ч магадгүй гэдгийг СЕХ-ны Тамгын дарга мэдэгдсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.117.138.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
miye (66.181.160.51) 2024-05-29 22:20:46
lalaruudiig shuud bugdiig ni has