Л.ГАНТӨМӨР: Ард түмний дэмжлэг ихтэй ЯЛАГДААГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, ХЭЛМЭГДСЭН ЕРӨНХИЙ САЙД Н.Алтанхуяг нарыг дэвшүүлсэн
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-27

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Ардчилсан нам сүүдрээ нуулгүй асуудлаа хэлэлцэж байна.

Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:

-Ардчилсан нам ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Бүх зүйлээ бүрэн хийсэн. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. Өмнөх сонгуульд бүсгүй ялагдсан. Дөнгөн данган бүлгийн хэмжээнд очсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ бол дан ганц Ардчилсан намын сонгууль биш. Монголын ардчилал байх эсэхийг шийдэх сонгууль. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынхан орон даяар "Бүтэн Монгол-Бүрэн Ардчилал" хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүрэн тойрсон. Энэ асуудлуудыг шийдэх парламентыг сонгох гэж байна. Хамгийн том асуудал нь авлигал. Хоёрдугаарт, ажилгүй, үнийн өсөлт. Энэ бүгдийг шийдэх багийг илгээх нь гишүүдийн туйлын хүсэл. Мөн өрийн дарамт байна. Өрийн эргүүлгэд монголчууд орсон байна. Үүнийг чөлөөлөх нь манай 126 гишүүний гол ажил. Бид эхлээд намын гишүүдээсээ тэгээд шат шатны хүмүүсээс асуусан. 78 тойрог дээр манай 78 гишүүн өрсөлдөнө. Энэ 78-ыг гаргаж ирэхдээ бид дөрвөн удаа судалгаа хийсэн. Арваад том асуудлыг найман жилд шийдсэнгүй. Тиймээс ялагдаагүй Ерөнхийлөгч гэж Х.Баттулгыг дэвшүүлж байгаа юм. Мөн үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байна. Хуучин хэдээ хойшоо нь татаж байна. Шинэ залуу дэвшигчдийг хүлээж буй асуултад хариулах хэрэгтэй. 126 нэр дэвшигчийг 102 нь цоо шинэ хүмүүс. УИХ-д ажиллаж байсан 20 хүрэхгүй хүн байна. Сонгогчдын итгэлийг тээж чадах шонхруудыг илгээсэн шүү. Жагсаалтад салбар салбарын хүмүүсийг багтаасан. Дахин хэлэхэд 48-аас 4-5 нь л туршлагатай улстөрчид. Бид тавдугаар сарын 25-нд Ардчилсан намын гишүүдийг бүртгэлийг хүлээлгэн өгсөн. Бид сонгуульд оролцоно. Үүнд юу ч огт нөлөөлөхгүй.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Нэр дэвшилт дээр асуудал үүссэн гэж хүмүүс ойлгоод байна. Бид хөдөөгүүр 200 гаруй уулзалт хийлээ. Нэр сэвтсэн хүмүүсийг жагсаалт болон тойрогт дэвшүүлэхгүй байхыг хүссэн. Хамгийн олон давтагдсан нь С.Баярцогт. Би нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж хэлсэн. Энэ хүмүүс орвол тэмцэнэ гэсэн. Тиймээс С.Баярцогтыг жагсаалтад орох үед санал хурааж, өөрчлье гэж тэмцсэн.

-Л.Гантөмөр дарга та яагаад жагсаалтын нэгдүгээрт орсон юм бэ. С.Цэнгүүн яагаад дөрөвдүгээрт орсон юм бэ?

-Сонгууль бол өөрөө шийдэл. Хэн намаа удирдаж, ямар бодлого танилцуулж, ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Энэ бол намын даргын ажил. Хөдөө рүү найман жилийн асуудлыг шийдэж чадах хүмүүс явах ёстой. Р.Амаржаргал ерөнхий сайд жагсаалтад орж байгаа. Парламентад туршлагатай хүн хэрэгтэй. Үүнийг намын гишүүд хэлж байгаа. Шийдэл гаргахын төлөөх жагсаалт шүү. Бид жагсаалтын ард нуугдахыг хүсээгүй. Залуучуудыг албаар жагсаалтын дээгүүр оруулахыг хүссэн юм. Залуучууд улс төрөөс холдоод байна. Намын дараа үе тасрах гээд байна. Тиймээс дээр байгаа юм. Манай дундаж нас 40 байгаа. Монгол төрийг баръя гэвэл мэдлэг, туршлага, залуу нас хослох ёстой.

-Ардчилсан намын дотоод эв нэгдлийн асуудал хөндөгдөж байна. Танай нам эвтэй байж чадаж байна уу?

-Бид бол ил тод байдаг нам. Бид нарын эв нэгдэл бол олон ургалч үзлийн эв нэгдэл. Манай намын дарга бүгдийг удирддаг, шийддэг нам биш. Олуулаа шийддэг нам. 240 хүн сая саналаа өглөө. 120 орчим нь нэр дэвшиж чадахгүй үлдлээ. Тэр хүмүүс өөр өөрийн эмоцийг илэрхийлж байгаа. Тэр илэрхийлэл нь Ардчилсан намыг эв нэгдэлгүй мэт харагдуулж байна. Би намын дэд дарга нараа олон ургалч үзлийн нэгдлээр сонгосон. Ардын нам бол "Чи дэвшихгүй" гэвэл хэлээ хазаад суудаг. Ардчилсан нам бол тийм биш. "Тэгж битгий хэл" гэсэн ч манай хүмүүс хэлнэ. Өөрсдийгөө илэрхийлэх нь ардчиллын үнэ цэн. Бүгд уриа лоозон тавиад алга ташиад эхэлвэл ялагдана. Ардчилсан намд Монголын эрх чөлөөний эсрэг зогсох нэг ч хүн байхгүй. Ардын нам болон бусад хүчний нөлөөлөлд авсан хүмүүс бий. Бид 78 нэр дэвшигчээ гаргахдаа судалгаа хийсэн.

-Л.Гантөмөр даргыг жагсаалтаа зарсан гэж байна. Ийм байж болох юм уу?

-Ардчилсан намын нэр дэвшигчид бол нийгмийн захиалга шүү. Манай 180 мянган гишүүд бүгд л УИХ-д нэр дэвшихийг хүсч байгаа. Үүнээс олонхын санал авсан нь нэр дэвшиж байгаа.

-Ардчилсан намын зарим гишүүдийн гарын үсэгтэй бичиг Сонгуулийн ерөнхий хороонд очсон гэж байна. Энэ юу болсон юм бэ?

-Ардчилсан намын хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурах эрхтэй хүмүүс биш. Гарын үсэг зурах үүрэгтэй хүмүүс.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.193.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.