Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Та бүхэн хувийн эрх ашиг бус УЛСЫНХАА ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ажиллана гэдгийг ХАТУУ САНААРАЙ
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-29

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 28-нд улс орон даяар явагдана. Сонгуулийн төв байгууллагын мэдээлснээр уг сонгуульд 19 нам, 2 эвсэл, 45 бие даагчдаас бүрдсэн 1370 хүн Үндсэн хуульд заасан СОНГОГДОХ эрхээ эдлэхээр материалаа хуулийн дагуу бүрдүүлж өгсөн байна. Олон нийт, улстөр судлаачдын таамгаас үзвэл сонгуулийн үр дүнд МАН, АН ойролцоо гишүүд сонгогдож, хамтарсан Засгийн газар байгуулагдана гэсэн ерөнхий прогноз дэвшүүлээд байгаа юм. Өчигдөр эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч нартай хариуцлагын гэрээ үзэглэсэн банйа. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ дарга намын гишүүддээ хандаж Та бүхэнд Шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн ТҮҮЧЭЭ болохыг ерөөе!

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна. Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ.

Энэ утгаар өнөөдөр нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв. Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм. Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж, хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна" гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.