УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд зүүн бүс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад Ардчилсан намаас Төрмөнхийн Пүрэвхатан гэх эмэгтэй нэр дэвшиж буй. Түүний эсрэг намд УИХ-ын гишүүн П.Анужин өрсөлдөж байгаа. Иргэд, олон нийт П.Анужин гишүүнд дургүй, ая тал муутай учраас арга буюу аав ээжийнхээ нутгийг бараадан Сүхбаатар аймаг руу намын даалгаваар цөлөгдсөн. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ багаа ахлаж явах учраас гишүүн эмэгтэй намынхандаа хавчигдан дахин сонгогдох магадлал бий...
Харин АН-аас нэр дэвшиж буй эмэгтэй л хөөрхий тэмээн дээр ямааны гарз гэгчээр томсгосон тойрогт МАН-ынхны тоосонд “даруулах” нь тодорхой. Гэвч ялна, дийлнэ гэсэн зорилгоор л нэр дэвшиж яваа. МАН-аас АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ хатуу тэмцэж байгаа. Үүнд шинэ хуучин үл хамааран бүгдийг нь “гогдож” хуулийн хонгилоор чирэх хатуу заалт махны машин мэт үйлчилж байгаа. АН-аас нэр дэвшигч эмэгтэй ч үүнд өртөж магадгүй... Учир нь түүний өмнө нь үйлдэж, орооцолдож байсан “хэрэг одоо ч хуучраагүй”. Хэвлэлийн хуучин хуудаст түүний нэр холбогдож байсан хэрэг он сартайгаа, нэр устайгаа бичээстэй бий...
Тэрбээр гишүүн болохын тулд ТЭРБУМ гаруй төгрөг зарцуулж байгаа. Шархаа нөхөхийн тулд УИХ-ын болоод ямар нэг аргаар “баяжина”. Өмнө нь тэрбээр Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх тэргүүтэй албан тушаалтнууд БЗД-ийн 20-р хорооны нутаг, Цуурайтын аманд 60 иргэний нэр дээр газар эзэмших захирамж гаргуулжээ. Хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин-ээс 50 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байсан. Прокурорын яллах дүгнэлтэд уг хахуулыг С.Чулуунцэцэг ,Т.Пүрэвхатан нараар дамжуулан авсан тухай бичсэн байдаг. Мөрдөн байцаалтад гэрч нар ч “ Т.Пүрэвхатан тэр өдөр олон удаа залгасан.Залгах болгондоо Батсүх дарга ирсэн үү , байна уу , Газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан. Гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрын Т.Пүрэвхатан хөөцөлдөж байгааг мэдсэн “ гэж мэдүүлж байсан нь хуулийн байгууллагын архивт ч, хэвлэлийн шарласан хуудаст ч үлдсэн нь бий.
Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг. Нэр дэвшигч эмэгтэй УИХ-ын гишүүн боллоо гэхэд өмнөх барьцаа ахиулж ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН НУТГААС ЗАРАХ ВИЙ !! гэсэн айдас болгоомжлол ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОДЫН сонгогчдод үүсч, жийрхэж эхэлжээ!!
-
19 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
19 цаг 24 мин