Г.ДАШНЯМ: ХӨЛБӨМБӨГӨӨР ДАМЖУУЛАН ХОТЫН СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭСЭН
Сонгууль-2024
/
2024-06-10

Анх би хөлбөмбөгийн клубээ байгуулахдаа яагаад "Улаанбаатар Сити" гэж нэрлэсэн гэж бодож байна. Хөлбөмбөг өөрөө айхтар нутгархадаг спорт. Английн хөлбөмбөгийн фанатууд гэхэд Лондонгийн уугуул иргэд аль дүүрэгт өсч төрснөөсөө хамаараад Лондонгийн Челси Арсенал тэргүүтэй Лондонгийн багуудыг, Ливерпүүл хотынхон Ливерпүүл, Эвертон, Манчестер хотынхон Сити Юнайтед ч гэдэг юмуу ийм байдлаар нэгэнтэйгээ өрсөлдөж дуэльдэж, тэр нь тэр хотын маш том соёл, маш том чимэг болдог. Яг л үүн шиг Улаанбаатар хотын хүүхэд залуучууд хотынхоо дэмждэг клубтэй байгаасай гэсэндээ Улаанбаатар сити клубыг байгуулж байлаа.

Бид зорьсондоо хүрсэн. Лигийн аварга, Холбооны цомын аварга болж үзлээ. Монголоо төлөөлж анх удаа Азийн цомын плэй оффын шатанд үлдэж үзлээ. Биднээс хойш Атлетик, Улаанбаатар клубууд хэсэгт орж тоглосонд баяртай байдаг. Цаг нь ирэхээр Монголын хамгийн шилдэг амжилттай, хөлбөмбөгийн болон хотын соёлыг цогцлоосон, хотын хүүхэд залуусын зүрхэнд нь хамт цохилдог тийм хөлбөмбөгийн клубыг цогцлоон бий болгох болно.

Гэснээс Евро эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Сонгуулийн сурталчилгааны ачаалал ихтэй үе таарч байгаа ч чадлаараа хөлбөмбөгөө үзнэ дээ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.