“Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц” чип төсөлд хамрагдах өрх иргэдийн хүсэлтийг авч байна
Үйл явдал
/
2024-08-29

“МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТ, ДУЛААЛГА, АГААР СЭЛГЭЛТИЙН БАГЦ” ЧИП ТӨСӨЛД ХАМРАГДАХ ӨРХ ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА.

Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц” ЧИП төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийг 2024 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний 4.4.160 дахь заалтыг хангах ажлын хүрээнд 2024 онд уг төсөлд Даланзадгад сумын 255 айл өрхийг хамруулах ба тухайн өрхүүд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багцын нийт үнийн дүнгийн 25%-ийг төлж, 2 жилийн хугацаатай орон нутагтай гэрээ байгуулна. Мөн сарын цахилгааны төлбөрөө айл өрх өөрөө хариуцан төлөх тул сонирхсон иргэд энэхүү маягтыг бөглөх эсвэл харьяа багийн төвд очиж 2024.08.26-2024.09.06-ны хооронд өргөдлөө гаргана уу.

“Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц” ЧИП төсөлд дараах өрх иргэд хамрагдана.

 Ахмад настантай өрх

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх

 Байнгын асаргаатай иргэн, хүүхэдтэй өрх

 Бага насны олон хүүхэдтэй өрх

 Жирэмсэн эмэгтэйтэй өрх хамрагдана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.