ЕТГ-ын дарга Я.Содбаатар Х.Баттулга даргатай АН-ынхантай уулзаж ЯРИЛЦЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-07
ЕТГ-ын дарга Я.Содбаатар Ардчилсан намын удирдлагуудтай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уулзалт хийж, санал солилцлоо Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Ардчилсан намын Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нарт “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
 
“Улс төрийн намын тухай” хууль нь тогтолцооны шинж чанар бүхий тулгуур хууль учир сөрөг хүчний хувьд Ардчилсан намын зүгээс нэгдсэн байдлаар өөрсдийн саналыг тус хуульд нэгтгэн хүргүүлэхээр уулзалтаар шийдвэрлэв. Мөн тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын гишүүдийн асуултад хариулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Нийслэлийн 9 дүүргийн намын удирдлагууд оролцсон байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.175.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.