Соёлын яамны харьяа байгууллагын дарга нар саяхан 18,3 тэрбумын “СОЁЛЫН ВАУЧЕР”-ыг дэмжээд Д.Сүхбаатарын талбайд ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ НЬ ХОЛГҮЙ шуугилдаж, хэвлэлийн хурал зарлаад байсны учир зангилаа тайлагдав бололтой. Жишээ нь: Богд хааны ордон музейн захирал, Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар “Соёлын ваучер буюу соёлын эрхийн бичгийг нэвтрүүлж дэлхийн улсууд ШОРОНГИЙН ХОРИГДОЛГҮЙ болж улмаар гаднаас хоригдол импортлож, мөнгө олж байна. Соёл бол ийм тустай зүйл” хэмээн сайрхан ярьж байсан. Гэтэл мань хүн өөрөө 120 сая төгрөгөөр “PRADO 150” авч унах тендер зарласан байна.
Соёл урлагийн байгууллагынхан СОЁЛЫН ВАУЧЕРЫГ ДЭМЖЭЭД байсан гол шалтгаан нь өөрсдөө машин авах, цалингаа нэмүүлэх, байр сууцаа томруулах, хадгаламжийн орлогоо нэмэгдүүлэх “АТГАГ САНАА” байсан гэж ойлгож болохуйц юм.
2024 оны 11 дүгээр сарын 29-нд зарласан уг тендерт “УЛСЫН ТӨСВИЙН 120 САЯ ТӨГРӨГӨӨР” автомашин худалдан авах тендерийг цааш нь задлаж үзвэл 2018-2020 оны хооронд үйлдвэрлээд 2024 онд Монгол улсад оруулж ирсэн, автомат хөдөлгүүртэй, зөв талдаа жолооны хүрдтэй, 150,000км-с бага явсан, улсын дугаар авсан байх зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 5 сард “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ” хуулийг батласан. Уг хуулийн хоёрдугаар бүлгийн 6-р зүйлд “6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж ТОДООС ТОД, ТОМООС ТОМ БИЧСЭН. Түүнчлэн Засгийн газраас төрийн өмчийн бүх байгууллагуудын дарга нарын унадаг ЖИЙПНҮҮДИЙГ хураан авч, Засгийн газрын автобаазад журамласан.
Төрөөс дарга нарын ТАНСАГ ХЭРЭГЛЭЭГ хязгаарласан байхад “Богд хааны ордон музей”-н захирал “БОЛОР ЦОМ”-ын шүлэгч Ц.ЭРДЭНЭБААТАР хууль дээгүүр гишгэж, амин хувийн ашиг сонирхол, алд биений амрыг ирж зөөлөн суудалтай том жийпэнд сууж, “жүнзтэй дарс хөнтөрч” явахыг илүүд үзсэн байхыг үгүйсгэхгүй.
Хотын захиргаанаас АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ зорилгоор иргэдийг явган алхахыг, унадаг дугуй унахыг, автобусанд суухыг уриалж МӨНГӨ ӨГНӨ гэсэн лоозон хадааж, автомашинуудад УЛСЫН ДУГААР ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН шийдвэр гаргачихаад байгаа. Гэтэл ГАХАЙ ДАВУУ ЭРХТЭЙ гэдэг шиг БОГДЫН МУЗЕЙН ЗАХИРАЛ “шинэ цагийн шүлгийн шүгдэн” Ц.ЭРДЭНЭБААТАР л алхахаас уйдсан бололтой.
-
13 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
13 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин