Т.Энхтүвшин гишүүн Даланжаргалан сумын малчдын жагсаалыг ДЭМЖИЖ, Г.Ёндон сайдад АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-07

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид орон нутаг нь хариуцлагагүйн уул уурхайн улмаас сүйдэж буйг эсэргүүцэн Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнд хандан өргөх бичиг өгч, улмаар ямар нэг хариу шийдвэр гартад Д.Сүхбаатарын талбайд суулт зарлана гэдгээ илэрхийлээд буй.

Малчдын энэхүү шийдвэрийг тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар дэмжиж, улмаар уул уурхайн сайд Г.Ёндонд албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байх 98 уурхайн лицензийг судлан, зөвшөөрөлгүйг нь цуцлах арга хэмжээ авч, орон нутагт ажлын хэсэг байгуулж ажиллана уу гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.