Б.Баатархүү: Хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ““Эм ди си пи” компанийн үйл ажиллагааг эрүүгийн хуулийн 20.12, 23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн
Иймд Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр нэгжлэг шалгалтыг хийсэн. Гомдлын дагуу таван байршилд хяналт шалгалт, нэгжлэг хийж битүүмжилээд байна. Битүүмжилсэн махан дотор ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцагтай “Эм ди си пи” ХХК-ийн мах байсан. Мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн шошго гарсан шалтгаанаар шалгаж байна
“Эм ди си пи” компани байр, Захирлын оффис гэр, ХКҮ компани оффис гэсэн таван байршилд нэгжлэг хийсэн. ХКҮ компани байршил нь “Мах Импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгжлэг хийхийн тулд нь “Мах Импекс” ХХК рүү нэвтэрсэн нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн
ХКҮ компанийн шошготой махыг ХКҮ компани өөрөө бэлтгэсэн эсвэл мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлгүй “Эм ди си пи” компани ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна” гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин