Шадар сайд С.АМАРСАЙХАН: ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧИЖ байгаа компаниудыг ХААХААС өөр аргагүй!
Үйл явдал
/
2022-06-09

Мөн хүнсний хууль тогтоомжийн стандартыг хуульчлах зохицуулалтыг нэн даруй хийнэ.

Нийслэлд дулааны аргаар мах бэлтгэж буй үйлдвэрүүдийг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Тус ажлын хүрээнд ХХААХҮЯ болон Хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг өгсөн байгаа. Дараагийн асуудал бол хариуцлагын тухай
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчлэх, МХЕГ, НМХГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгсөн
Мэргэжилтнүүдээс гадна лабораторийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бүх шатанд нэгдсэн шинэ стандартыг баталсан. Стандарт шаардлагыг хангаж ажилладаг аж ахуй нэгжүүд бий. Гэхдээ чадахгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа компаниудыг олон нийтэд зарлаж, хаахаас өөр аргагүй 

Мэргэжлийн байгууллага хяналт тавьж эрүүл ахуй, технологийн дамжлагад үндэслэж Засгийн газар шийдвэр гаргаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.