Говийн байгалийг будаг бийрээр урлаж байна
Үйл явдал
/
2022-06-10
Монголын урчуудын холбооны 20 зураач 6-р сарын 4-нөөс эхлэн Өмнөговь аймгийн Ёлын ам, Мухар шивэрт, Сарын хөндий, Хэрмэн цав, Зуу мод зулагнай, Нэмэхт, Гилбэнт, Хонгорын гол, Баянзаг зэрэг үзэсгэлэнт газруудаар 10 хоногийн турш явж байгалийн сайхныг бийр будгаар урлах юм. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэний дэмжлэгээр уран бүтээлийн аяллаа эхлүүлсэн зураачид говийн байгалийн сонин, сайхан, гайхамшигтайг бишрэн ярьцгааж байна. Тус зураачдийн багийг Өмнөговь аймгийн залуу зураач Амгаланбаатарын Сонинбаяр ахалж явна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.105.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.