Харин ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсад хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийг өргөжүүлсэн таатай мэдээтэй байна. Тухайлбал, энэ төрлийн үйлдвэрлэлийн орлого 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн” байгааг дуулгав.
Дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд тохиолдсон цар тахал, Орос, Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байгаатай холбоотой Монгол Улс ч эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнс үйлдвэрлэлдээ гойд анхаарч эхэлж байна. Хүнсний салбараа бодлогоор дэмжсэнээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эдийн засаг, үйлдвэрлэлээ бэхжүүлэх юм. Ийм боломж ч бүрэн бий.
Монгол Улс өнгөрсөн онд 291.5 сая ам.долларын 16 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортложээ. Үүнийг 2020 онтой харьцуулахад 25.8%-иар өссөн байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлын 2021 оны түвшинг 2010 онтой харьцуулахад гурил 30%, гурилан бүтээгдэхүүн 9%, төмс 5%, цөцгийн тос 0.6%-иар тус тус буурч, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, сахар, чихрийн зүйл, загасны мах, хүнсний ногоо 38.4-100% хамааралтай хэвээр байгаа гэх тооцоо гарчээ.
Тиймээс хүнсний салбарыг дэмжих зайлшгүй шаардлага бий. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас энэ жил дотоодын улаанбуудай, тосны ургамал худалдан авсан 11 үйлдвэрт 42.4, Нийслэлийн хүн амын хэрэгцээнд мах нөөцөлж, нийлүүлж буй 23 аж ахуйн нэгжид 96.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээр олгож, Засгийн газраас 7.65%-ийн хүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Ингэснээр зах зээлийн үнээс 30-40%-иар хямд 12,7 мянган тн мах, 80.6 мянган тн гурилыг сүүлийн 6 сард тогтвортой үнээр хэрэглэгчдэд нийлүүлсэн.
Хүн амын 2022-2023 оны хэрэгцээнд зориулж, 15.0 мянган тн мах, 90.0 мянган тн гурил үйлдвэрлэх, зохистой дадлын шаардлага хангасан хүнс боловсруулах, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэх, гол нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах, агуулах зоорийн үйл ажиллагаа эрхлэх хүнсчиддээ зориулж 3%-ийн нэн хөнгөлөлттэй хүүтэй, 2 жилийн хугацаатай 550,0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Мөн импортын хамаарал өндөртэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, өвөл, хаврын улиралд үйлдвэрт нийлүүлсэн 19,2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шийдээд байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг зөвлөгөөнд оролцсон албаныхан онцоллоо.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин