Засаг Даргын Тамгын газрын байранд төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд спортын хоёр төрлөөр тэмцээн зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгуулагдсан.
Уг тэмцээн уламжлал ёсоор улиралд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн тэмцээнийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион явуулсан юм.
Шилжин явах цомын төлөө 6 багийн 40 гаруй ажилтан албан хаагч оролцсоноос Сагсан бөмбөгийн төрөлд Орон нутгийн өмчийн газрын баг тамирчид 1-р байр, ИТХ-ын баг тамирчид 2-р байр, Засаг даргын Тамгын газрын баг тамирчид 3-р байр эзэлсэн бол Гар бөмбөгийн тэмцээнд Аймгийн ИТХ-ын баг тамирчид 1-р байр, Орон нутгийн өмчийн газрын баг тамирчид 2-р байр, Дотоод Аудитын газрын баг тамирчид 3-р байр тус тус эзэлэж, ИТХ-ын баг тамирчид шилжин явах цомын эзэд болсон юм.
Шилдгүүдийн медаль цом гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан болон Засаг дарга Д.Бауыржан нар оролцлоо.
Энэ зеэр Засаг дарга Д.Бауыржан “Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Ялангуяа суугаа ажил хийдэг төрийн албан хаагчид аль болох дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, зааланд тоглох, спортын өөрт тохирох төрлийг сонгож хичээллэх зэрэг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг онцолж, тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж бусдад үлгэр дурайлал үзүүлэн, манлайлан спортоор хичээллэхийг уриаллаа.
Шилжин явах цомын эзэд болсон ИТХ-ын баг хамт олон дараагийн намрын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин